menu

Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Sunday, October 7, 2018


Дундын заах аргын нэгдлийн хамт олон, ахлагч Б.Цэрэндолгор
2018-2019 оны хичээлийн жилд манай хамт олон мэргэжлийн 18 багштай. Хөгжмийн багш Б.Батболд нь МУ-ын засгийн газрын хөдөлмөрийн хүндэт медаль, мөн сургууль, дүүрэг, нийслэлийн тэмцээн уралдаан, олимпиадад багш бүр мэргэжлийн чиглэлээрээ оролцож, удаа дараа амжилт гаргаж байсан.
Дундын заах аргын нэгдэл нь 18 багштай. Үүнээс 4 эрэгтэй, 15 эмэгтэй багштай. Манай хамт олонд тэргүүлэх зэрэгтэй багш 2, Заах аргач зэрэгтэй багш 6, Магистр багш 3 энэ хичээлийн жилд ажиллаж байна. Үүнд 1-5 дахь жилдээ ажиллаж буй багш 9 6-12 дахь жилдээ ажиллаж буй багш 5, 13-дээш жил ажиллаж буй багш 4 бөгөөд МХУЗ-ын багш Э.Марал-Эрдэнэ Б.Нямжаргал,  Математикийн багш Б.Цэрэндолгор Б.Саранбилэг, Англи хэлний багш Д.Лхамсүрэн Г.Ууганчимэг, Түүх нийгмийн багш Д.Сарантөгс, Биеийн тамирын багш Б.Халиун Х.Энхманлай, Эрүүл мэнд ЭБТ-ын багш Б.Доржсэмбэ, Дуу хөгжмийн багш Л.Эрдэнэбилэг, Б.Батболд, Хими-биологийн багш М.Алтаннавч, Газарзүй Биологийн багш М.Ууганбаяр, Технологийн багш Ц.Дэлгэржаргал Физик мэдээ лийн технологийн багш О.Энхмандах Д.Буянсүрэн ХОЗБ-ны багш Ц.Отгончимэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ хичээлийн жилд хамтдаа шинийг санаачилж, сургуулийн шилдэг ЗАН болох зорилготой хамтран ажиллаж байна.





Дотуур байрны түүхэн таницуулга
Тус сургууль 1964 онд харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль болон эхлэн байгуулагдаж байсан. 29-р тусгай сургууль нь 1970 оны 12 сарын 28-нд шинэ барилгыг хүлээн авч, 1971 оны 1 сарын эхээр дотуур байранд хүүхэд хүлээн авч эхэлсэн.  Ийнхүү Монгол улсад тусгай сургуулиудын түүхэнд анх удаа дотуур байртай тусгай сургууль бий болсон. Эхний жилүүдэд сургуулийн дотуур байранд хүүхэд цөөхөн байсан тул захирал Лантуу давхар хариуцан ажиллаж байгаад  дараа дараагийн жилүүдээс хүүхдийн тоо нэмэгдэх тусам хүмүүжүүлэгч, асрагч нарыг олноор авч ажиллуулж эхэлснээс, дотуур байрны захирал, эрхэлэгч, ахлах хүмүүжүүлэгч, арга зүйч гэдэг нэрийн дор удирдлагуудыг ажиллуулж байжээ.  Хүмүүжүүлэгч , асрагч нар нь хараагүй, сонсголгүй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхийн зэрэгцээ анги бүлгийн багш нарт туслаж ажиллаж байв. 1988 оны 12 сард 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар ашиглаалтанд орж байсан.  тасгуудын тоо нэмэгдэн ойролцоогоор 30 тасаг, талбайн хэмжээнээс хамаарч нэг тасагт 4-6 хүүхэд байсан ба 1-р давхарт хараагүй 30 орчим хүүхдүүд, 156 хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд  байрлаж байв. 

Monday, October 1, 2018


1.Овог:  Эрдэнэсүх                          
2.Нэр:  Марал-Эрдэнэ

Брайль цех

Манай сургуулийн брайль цех нь багш нарын сургалтанд ашиглагдах гарын авлага, тараах материалыг монгол брайль хэлнээ хөрвүүлэн хэвлэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Брайль цехед маань нийт 4 нэр төрлийн 7 ширхэг хэвлэх төхөөрөмж ажиллаж байна. Үүнд:
-          Gemini Super /бэх болон брайль үсэг хэвлэгч /
-          Index Everest D-4 /ар, өвөргүй 2 тал дээр хэвлэгч/
-          Tiger 100 /тактайль товгор дүрс хэвлэгч/
-          DocPro /ар, өвөргүй 2 тал дээр хэвлэгч/

Sunday, September 30, 2018

Түүхэн замнал



1962 он 1-р сургууль дээр хараагүй хүүхдүүдийг нэг анги, багшийн сургууль сонсголгүй хүүхдийн туршилтын нэг анги хичээллэж байв
1962 он Анхны сургалтын хөтөлбөр боловсруулав.
1962 он Унгар улсад Тусгай сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжил эзэмшүүлэхээр хоёр багшийг илгээв.
1964 он. ЗХУ-д хоёр багшийг бэлтгэхээр илгээв
1964 он 29-р тусгай сургууль гэдэг нэрийг авав.
1974 он Арюан жилийн ой
1974 оны 10-р сарын 3-ны өдрийн АБЯ-ны сайдын 279-р тушаалаар тус сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэхийг зөвшөөрсний дагуу захирлын тушаал гарч, ой тэмдэглэх сургуулийн комисс томилогдон 29-р тусгай дунд сургуулийн 10 жилийн ойг 1974 оны 11-р сарын 2-ний өдөр тэмдэглэжээ.  

Манай сургууль

        

ЕБ-ийн 116-р сургууль нь харааны бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсролын мэдлэг олгодог улсын хэмжээний ганц сургууль билээ. Тус сургууль нь 1964 онд Сонсгол, хараагүй хүүхдийн 29-р тусгай сургууль нэртэйгээр 5 анги, 45 сурагч, 6 багш, 2 мэргэжилтэн багш, 3 ажилтантайгаар байгуулагдан 2006 онд "Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургууль" болон салбарлаж, өнөөг хүртэл 50 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна.

Thursday, September 27, 2018



1.Овог: Мөнхбат                                  
2.Нэр: Алтаннавч