menu

Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Sunday, September 30, 2018

Түүхэн замнал



1962 он 1-р сургууль дээр хараагүй хүүхдүүдийг нэг анги, багшийн сургууль сонсголгүй хүүхдийн туршилтын нэг анги хичээллэж байв
1962 он Анхны сургалтын хөтөлбөр боловсруулав.
1962 он Унгар улсад Тусгай сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжил эзэмшүүлэхээр хоёр багшийг илгээв.
1964 он. ЗХУ-д хоёр багшийг бэлтгэхээр илгээв
1964 он 29-р тусгай сургууль гэдэг нэрийг авав.
1974 он Арюан жилийн ой
1974 оны 10-р сарын 3-ны өдрийн АБЯ-ны сайдын 279-р тушаалаар тус сургуулийн 10 жилийн ойг тэмдэглэхийг зөвшөөрсний дагуу захирлын тушаал гарч, ой тэмдэглэх сургуулийн комисс томилогдон 29-р тусгай дунд сургуулийн 10 жилийн ойг 1974 оны 11-р сарын 2-ний өдөр тэмдэглэжээ.  
1974-1984 онууд
Энэ хугацаанд 5 төрлийн согогоор 220 гаруй сурагч суралцаж, дотуур байранд 120 гаруй хүүхэд хүмүүжиж байлаа. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын төлөвлөгөө:
Энэ үед нарийн мэргэжлийн багш нар ерөнхий эрдмийн багш нартай хамтран хичээлүүдийн программыг боловсруулдаг байлаа.
Сургалтын төлөвлөгөөг боловсролын хуультай уялдуулан шинэчилсэн. 1981 онд анхны 9-р анги төгсөж, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ хүлээн авсан.
Сурагчид, багш нарын тоо өмнөх 10 жилээс 2 дахин нэмэгдсэн.
ОХУ /ЗХУ/-ын мэргэжилтэн багш нарын тусламжтайгаар тусгай сургуульд ажиллах багш бэлтгэх 2 жилийн курс хичээллэж 21 багш мэргэжлийн үнэмлэх авсан
Багш нар мэргэжлийнхээ чиглэлээр гарын авлага , зөвлөмж зэргийг тогтмол бичиж боловсруулж байлаа.
1985-1994 онууд
30 жилийн хугацаанд тус сургууль 500 гаруй сурагчтай, 80 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэй, 120 ажилчинтай болтлоо өргөжсөн.
1995-2004 онууд
1964-04-01-ны өдрөөс "Улаанбаатар хотын 29-р тусгай сургууль" гэж нэрлэгдэж байсан бол 1996 онд БСШУ-ны сайдын тушаалаар "Мэргэжил Арга зүйн төв 29-р тусгай дунд сургууль" болон өргөжиж, сургалт хүмүүжлийн ажлыг явуулах болсон.
2004 оны 10 сард сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэсэн. 29-р тусгай сургуулийн захирлаар Т.Наранчимэг ажиллаж байсан. Ойн баярын хурлыг Хүүхэд Залуучуудын Соёлын төвд баяр ёслолын байдалтай хийсэн байна. 40 жилийн үеэр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургууль бие дааж байгуулагдаж байсан.
116-р тусгай сургуулийн анхны бүрэлдэхүүн
2004-2005 оны хичээлийн жил эхлэх үед хичээлийн 1-р байр буюу одооны харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн байранд засвар хийгдэж байсан. Сургуулийн захирал томилогдоогүй үед О.Тунгалаг багш түр хариуцаж байв. 2004 оны 09 сарын 27-нд Боловсролын сайдын тушаалаар 116-р тусгай сургуулийн зархирлаар Ц.Ариунтунгалаг томилогдон ирсэн.
2004 оны 11-р сард сургуулийн засвар дуусаж, бид хичээлийн байрандаа нүүж орсон. 116-р тусгай сургуульд харааны бэрхшээлтэй 75 хүүхэд, үүнээс дотуур байранд 40 хүүхэд байрлаж байв. Ерөнхий эрдмийн 11 багш, захиргаа аж ахуйн 13 ажилчидтай 29-р тусгай сургуулиас өрх тусгаарлан сургалтын ажлаа эхэлсэн.




No comments:

Post a Comment