menu

Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

Sunday, October 7, 2018





Дотуур байрны түүхэн таницуулга
Тус сургууль 1964 онд харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургууль болон эхлэн байгуулагдаж байсан. 29-р тусгай сургууль нь 1970 оны 12 сарын 28-нд шинэ барилгыг хүлээн авч, 1971 оны 1 сарын эхээр дотуур байранд хүүхэд хүлээн авч эхэлсэн.  Ийнхүү Монгол улсад тусгай сургуулиудын түүхэнд анх удаа дотуур байртай тусгай сургууль бий болсон. Эхний жилүүдэд сургуулийн дотуур байранд хүүхэд цөөхөн байсан тул захирал Лантуу давхар хариуцан ажиллаж байгаад  дараа дараагийн жилүүдээс хүүхдийн тоо нэмэгдэх тусам хүмүүжүүлэгч, асрагч нарыг олноор авч ажиллуулж эхэлснээс, дотуур байрны захирал, эрхэлэгч, ахлах хүмүүжүүлэгч, арга зүйч гэдэг нэрийн дор удирдлагуудыг ажиллуулж байжээ.  Хүмүүжүүлэгч , асрагч нар нь хараагүй, сонсголгүй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхийн зэрэгцээ анги бүлгийн багш нарт туслаж ажиллаж байв. 1988 оны 12 сард 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар ашиглаалтанд орж байсан.  тасгуудын тоо нэмэгдэн ойролцоогоор 30 тасаг, талбайн хэмжээнээс хамаарч нэг тасагт 4-6 хүүхэд байсан ба 1-р давхарт хараагүй 30 орчим хүүхдүүд, 156 хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд  байрлаж байв. 

1997 оноос Япон улсын хөрөнгө оруулалт буцалтгүй тусламжаар дотуур байранд их засвар хийгдэж өрөө тасалгааны зохион байгуулалтыг өөрчлөв.  Хараагүй хүүхдүүдийн тасагт иж бүрэн хэрэглэлүүд суурлуулж өгчээ. Тэр  үеэс дотуур байрны шилдэг тасаг, шилдэг хүүхэд шалгаруулах уралдаан зарлаж шагнаж урамшуулдаг байв. Мөн эцэг эхийн хурал хийх, хөдөө орон нутгийн эцэг эхчүүдтэй улирал тутам дахидлаар харилцаж эхэлсэн ба одоо ч эдгээр үйл ажиллагаа хийгдсээр байна. Тухайн үед хүүхдийн тоо 200-д хүрч байсан бөгөөд тухайн сурагчдын 90% нь дотуур байранд хамрагдаж байжээ. Хараагүй, сонголгүй хүүхдийн сургууль нь 2007 оноос салан тусгаарлагдаж тус тусдаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай  сургууль , харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 –р сургууль болсноор тус  сургуулийн байрны зүүн жигүүртээ сурагчдын дотуур байртай болж 2 давхарт охидуудын байр 5 тасаг 25 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар тохижуулагдаж, 3 давхартаа хөвгүүдийн байр мөн л 5 тасаг 25 хүүхэд хүмүүжихээр тохижуулагдсан бөгөөд дотуур байр нь асрагч нарын өрөө, хүүмүүжлийн өрөө, тоглоомын өрөө, тусгаарлах өрөө, хөгжмийн өрөө, комьюторын өрөө гэх мэтчилэн хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх, гэрийн даалгавраа хийх зэргээр хүмүүжин төлөвшиж ирлээ. 2007 оноос 2016 он хүртэл 2 хүмүүжүүлэгч багш , 8 асрагч багш хүүхдүүдтэй ажиллаж ирсэн ба 2016 оноос эрэгтэй , эмэгтэй байранд хүмүүжүүлэгч багш,4 асрагч багш, нийтдээ 8 хүмүүжүүлэгч, 8 асрагч ээлжээр ажиллаж байна.    Одоогоор бүх сурагчдын 70%-нь буюу эрэгтэй байранд 41 хүүхэд, эмэгтэй байранд 30 хүүхэд  амьдарч, хүмүүжиж байна.







No comments:

Post a Comment